Шинэ гүүрийг “Олимпын” хэмээн нэрлэхээр тогтлоо

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-02-21 11:49:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Тээврийн цагдаагийн албаны дэргэдэх гүүрийг нэршүүлэх асуудлыг хэлэлцэж, “Олимпын гүүр” хэмээн нэрлэхээр тогтлоо.

Олимпын гудамж, Их Монгол Улсын гудамжийг холбосон 477 метр уг гүүрийн зорчих хөдөлгөөнийг өнгөрсөн онд нээсэн юм. Улмаар гүүрийг нэрийн талаар олон нийтээс санал авч ийнхүү шийдвэрлэжээ. 

Ташрамд дурдахад, “Олимпын гүүр” нь 477 метр урт, 4 эгнээ, зорчих хэсэг бүхий үндсэн гүүр болон A, B, C рамп, Сэлбэ гол дээрх гээд нийт 1.1 км гүүр, 2.5 км авто зам гэрэлтүүлэг, гэрлэн дохио, явган зам, явган хүний гүүр, ногоон байгууламжаас бүрджээ. Уг бүтээн байгуулалт ашиглалтад орсноор Энхтайваны гүүрний замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, Замын цагдаагийн газрын уулзварын түгжрэлийг 30 хувиар багасгаж буй юм.


НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар “Гүүрэн замыг нэршүүлэх тухай”, “Нийслэлийн ойгоос 2020 онд бэлтгэх модны хэмжээ батлах тухай”, “Нийтийн тээврийн салбарт хуримтлагдсан өр, авлагын асуудлаар авах зарим арга хэмжээний тухай”, Ажлын хэсэг байгуулах тухай” гэсэн асуудлыг хэлэлцэж байна.

Холбоотой мэдээ