Завханы Онцгой комисс хуралдаж сум хоорондын хөдөлгөөнийг хязгаарлалаа

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-02-27 12:54:35

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Онцгой комисс хуралдаж долоон шийдвэрийг гаргалаа.

 

Тухайлбал аймгаас сумд руу, мөн сум хооронд зорчих хөдөлгөөнийг дээрх хугацаанд хязгаарлах, энэ үйл ажиллагааг аймаг, сумын Онцгой комиссын гишүүд Цагдаагийн байгууллагатай хамтарч хэрэгжүүлэх, иргэдийг зөвхөн гэр бүлийн хүрээнд сар шинээ тэмдэглэх талаар гаргасан Ерөнхийлөгчийн уриалга, Засгийн газрын шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд иргэд бие биедээ шаардлага тавьж, хариуцлагатай хандах, сар шинийн баярын өдрүүдэд гандан хийдийн ном хурах үйлд иргэд оролцохгүй байх, найз нөхөд, гэр бүлээрээ цугларч үйлддэг зан үйлийг хориглохоор гаргасан Улсын Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх,

Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох комиссын хурлыг 4 дүгээр сарын нэгний өдрийг хүртэл хойшлуулж, энэ хугацаанд хугацаа нь дууссан иргэдийн группийн хугацааг сунгагдсанд тооцох,

Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас /ар гэрийн гачигдал, эмнэлгийн яаралтай тусламж, албан томилолт, ажлын зайлшгүй шаардлага гарсан/ зорчих бол биеийн байцаалт болон нотлох баримтыг үндэслэн Шуурхай штабын дарга /Аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа, түүний эзгүйд ОБГ-ын дарга Ө.Болд/-ын зөвшөөрснөөр нэвтрүүлэх. Шуурхай штабын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хариуцлагатай жижүүрээр ажиллаж байгаа Онцгой комиссын гишүүд 24 цагаар жижүүрлэн, цаг үеийн байдлын талаар шуурхай мэдээлж ажиллах, нөхцөл байдал цуцлагдсаны дараа Шуурхай штабын гишүүдийн ажлыг үнэлж дүгнэх зэрэг шийдвэрүүдийг гарган албажуулж, Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлахаар тус тус шийдвэрлэлээ.

Шинэ короновирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Улсын Онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 20 -ны өдрийн хурлын шийдвэрээр Улс, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 2020 оны 02 дугаар сарын 23-ний өдрийн 08 цагаас 27-ний өдрийн 08 цаг хүртэл түр зогсоохоор шийдвэрлэсэн билээ.



Холбоотой мэдээ