Оюутны дотуур байрыг нөөц байраар ашиглана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-02-23 17:57:45

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Онцгой комиссын хэсэгчилсэн шуурхай хурлын үеэр тус аймагт шинэ коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол илэрвэл тус иргэнтэй ойр байсан иргэдийг тусгаарлах, хянах, ажиглах байрыг бэлэн байлгах асуудлыг хэлэлцлээ.

Энэ хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Их дээд сургуулиудын оюутны дотуур байрны орны тоог гаргаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийж, шаардлага хангасан дотуур байрыг нөөц байраар ашиглах шийдвэр гаргалаа.

Иймд Онцгой комисс болон шуурхай Штабын гишүүн Н.Цасчихэр Их дээд сургуулиудын оюутны байрны цэвэрлэгээ ариутгалтай танилцаж, орны судалгааг хийж байна.

Холбоотой мэдээ