Хэнэггүй, болгоомжгүй байдлаасаа болж голд цөмөрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-02-24 18:46:53

Сэлэнгэ/МОНЦАМЭ/Энэ сарын 23-ны ням гарагт  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Бор гүвээ” тавдугаар багийн 34 дүгээр точка гэх газар иргэн С Орхон голын мөсөн дээгүүр зорчиж байгаад цөмөрсөн байна.

Уг дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, мөсөнд цөмөрсөн тээврийн хэрэгслийг гаргаж тухайн иргэнд хүлээлгэн өгчээ.

Аймгийн ОБГ-аас иргэд олон нийтэд хандаж, цаг хожих, зам товчлох нэрийдлээр гол мөрөн дээгүүр зорчихгүй байх, мөн баяр амралтын өдрүүдэд золгуут хийж хулгайн замаар зорчиж өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхыг онцгойлон анхаарууллаа. 


Холбоотой мэдээ