Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-27 16:34:35
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж байна. Түүний тусгай үүргийн онгоц БНХАУ-ын Бээжин хотын олон улсын нисэх буудалд өнөөдөр 14.45 цагт газардав. 


Айлчлалын хүрээнд, Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Дарга Си Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөж байна.


Энэ удаагийн айлчлал амжилттай болсноор Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болох юм.



Холбоотой мэдээ