1125 хээлтэгч мал төллөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-02-28 14:05:09

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ онд нийт 2652.1 мянган толгой эх мал төллөхөөс өнөөдрийн /02.28/ байдлаар 1125 толгой эх мал төллөж, 992 толгой төлийг 88 хувьтай бойжуулж байна. Харин нийт 6924 толгой мал зүй бусаар хорогджээ.

Бэлчээрт цасан бүрхүүл тогтож, мал идэх идэш хомсдож байгаа аж. Аймгийн хэмжээнд малчид 76.3 мянган тн өвс, 1287 тн гар тэжээл, 190 тн сүрэл, 1554 тн ногоон тэжээл, 877 тн үйлдвэрийн тэжээл, 1639 тн давс хужир шүү бэлтгэн авснаас одоогийн байдлаар 80 орчим хувийг нь зарцуулсан байна.

Аймаг, сумдын аюулгүйн нөөцөд 2350 тн байгалийн хадлан, 670 тн тэжээл бүрдүүлэхээс 1244.5 тн өвс, 486.5 тн тэжээл төвлөрүүлсэн нь 57.0 хувьтай бэлтгэж зарцуулж дуусчээ. Аймгийн аюулгүйн нөөцөөс Жаргалант, Цэцэрлэг, Цахир, Хангай суманд 10 тн өвс, 18.7 тн ногоон тэжээлийг үнэгүй, 22.5 тн хивэг, 8.0 тн ашигт долооцыг хямдралтай үнээр олгосон байна. Мөн Улсын нөөцөөс аймгийн бүх суманд тус бүр 300 боодол өвс үнэгүй, 250 шуудай хивэг хөнгөлөлттэй үнээр буюу 1 шуудайг 6000 төгрөгөөр олгож эхлэхээр болсон. Үүнийг сумд өөрсдийн зардлаар хөдөлгөөний хязгаарлалт цуцлагдсаны дараа авах ажээ.

Холбоотой мэдээ