Ираны парламентын гишүүн коронавирусний халдварын улмаас нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-02-29 22:24:18

ТЕХРАН. /Independent/. Ираны парламентын гишүүн шинэ коронавирусний халдварын улмаас нас барсан талаар тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.


ISNA” агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт парламентын гишүүнээр сонгогдсон Мохаммед Али Рамазани Дастак бямба гаргийн өглөө нас баржээ. Тэрбээр коронавирусний халдвар авсан парламентын таван гишүүний нэг аж.


Ираны эрх баригчид М.Дастакийг халдвар авсан гэх мэдээллийг үгүйсгэж, түүний шинжилгээний хариуг сөрөг гарсан хэмээн мэдэгдэж байжээ.


Ираны Эрүүл мэндийн яамны сүүлийн мэдээллээр тус улсад халдвар авсан хүний тоо 593 хүрч, 43 хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ