Өмнөд Солонгосын усан онгоцны үйлдвэрүүд хамгийн олон захиалга авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-04-27 11:46:29

СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын усан онгоцны үйлдвэрүүд томоохон бэрхшээлтэй тулгарсан байж болох ч дэлхийн зах зээлийг захиалгаараа тэргүүлсэн хэвээр байна. Ингэснээр тэд ирэх хэдэн жилд тэсч үлдэх баталгаатай болжээ.

“Clarkson Research Services” олон улсын судалгааны байгууллагаас гаргасан мэдээллээс үзвэл, Өмнөд Солонгосын усан онгоцны хамгийн том гурван үйлдвэр болох “Daewoo Shipbuilding & Marine Engineering”, “Hyundai Heavy Industries”, “Samsung Heavy Industries” компаниуд урьдчилсан захиалгаараа дэлхийд тэргүүлж байна.

Гуравдугаар сарын сүүлчийн байдлаар, дотооддоо үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч “Daewoo” компани нийт 7.82 сая тонн усан түрц бүхий 118 усан онгоцны захиалга аваад байна. Ингэснээр тус компани дэлхийд захиалгаараа тэргүүлж байгааг судалгаанд дурджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ