2000 ширхэг амны хаалтыг хуваарилав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-03-05 16:52:35

Архангай /МОНЦАМЭ/. Улс орон даяар хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө эмнэлэг, цагдаа, онцгой байдлынхан болон бусад алба хаагчид 24 цагаар ажиллаж байгаа.

Аймгийн Онцгой комисс "Үйл уран" оёдолчдын холбоотой 5000 ширхэг амны хаалт оёх гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Үүний эхний ээлжийн 2000 ширхэг амны хаалт ирснийг хуваарилж, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгт 1000, Цагдаагийн газар, Онцгой байдлын газарт тус бүр 400, Мэргэжлийн хяналтын газарт 100 ширхэгийг тус тус хүлээлгэж өгөв.

Найман давхар марль бүхий амны хаалтыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 4.0 сая төгрөгийг гарган оёулж байгаа ба үлдэгдэл 3000 ширхэг амны хаалтыг энэ долоо хоногт багтаан оёж дуусгах ажээ. Цаашид "Үйл уран" холбооны оёдолчид амны хаалт хийж эмийн сангуудаар дамжуулан 800-1000 төгрөгийн үнээр зарах гэнэ. 

Холбоотой мэдээ