Энэтхэг зарим эмийн экспортыг түр зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-03-04 16:01:04

ШИНЭ ДЕЛИ. /TASS/. Энэтхэгийн эрх баригчид үрэвсэл болон вирусний эсрэг 26 төрлийн эм бэлдмэлийн экспортыг нэн даруй зогсоох шийдвэрийг мягмар гарагт гаргажээ.  


Коронавирусний халдварын хоёр шинэ тохиолдол Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хот болон Телангана мужид бүртгэгдэж, халдвар цаашид тархаж магадгүй байна гэж тус улсын Эрүүл мэндийн яам даваа гарагт мэдээлсний дараа дээрх шийдвэрийг гаргасан байна. Энэтхэгт коронавирусний халдвар авсан гурван хүн гурвуулаа эдгэрч эмнэлгээс гарсан гэж “NDTV” телевиз урьд нь мэдээлсэн юм.


Өнгөрсөн оны сүүлчээр Хятадад дэгдсэн коронавирус тус улсаас гадна дэлхийн 80 гаруй оронд илрээд байгаа билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр, Хятадаас гадна халдвар авсан хүний тоо 10 мянга давж, 120 гаруй хүн нас баржээ.

Холбоотой мэдээ