Зах, худалдааны төв 10:00-18:00 цаг хүртэл ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-03-04 20:36:57

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Говь-Алтай аймгийн Засаг даргын гуравдугаар сарын 02-ны өдрийн А/107 дугаар захирамж гарч дараах шийдвэрүүдийг гаргалаа: Үүнд:


-2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 03 дугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд өмчийн хэлбэрээс үл хамааран нийт аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж байгаа 0-5 хүртэлх насны хүүхэдтэй эх мөн насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг болон жирэмсэн эхийн өдрийн ажлын цагийн үргэлжлэх хугацааг зургаан цагаар буюу 10:00-17:00 цагаар тогтоох:

-Мөн хугацаанд караоке, баар, сүм, хийд, бүх төрлийн тоглоомын газар, спорт заал, фитнес клубийн үйл ажиллагааг түр зогсоох:

-Зах, худалдааны төв-10:00-18:00 цаг

-Ресторан, кафе, нийтийн хоолны газар-10:00-19:00 цаг

-Хүнс, өргөн хэрэглээний барааны дэлгүүрийг 10:00-21:00 цагийн хуваарьт шилжүүлж архи, согтууруулах ундааг 10:00-17:00 цагт худалдаалж, үйлчлэх:

-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдөр, Наурызын баяр зэрэг тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх шийдвэрүүдийг тус, тус гаргалаа.


Холбоотой мэдээ