“Буудайн хөх уулс” ХХК Онцгой байдлын газарт дэмжлэг үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-03-04 21:16:17

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газарт “Буудайн хөх уулс” ХХК-аас 1.500.000 төгрөг, 300 ширхэг амны хаалтыг хүлээлгэн өглөө.


Дэлхий нийтэд тархаад байгаа шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд дэмжлэг үзүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг манлайлан “Буудайн хөх уулс” ХХК-аас дэмжлэг үзүүлсэнд Онцгой байдлын газрын хамт олон талархал илэрхийлжээ.

Тус компани нь Говь-Алтай аймагт худалдааны чиглэлээр үйл ажллагаагаа явуулдаг томоохон төвүүдийг хариуцан ажиллуулдаг ажээ.


Холбоотой мэдээ