БНСУ-д коронавирусний халдварын 438 тохиолдол шинээр илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-03-05 11:54:11

СӨҮЛ. /RIA Novosti/. БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 438 шинэ тохиолдол илэрснээр халдвар авсан нийт хүний тоо 5766-д хүрч, нас барсан хүний тоо 35 болж нэмэгдлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /KCDC/ мэдээллээ.


Өмнө нь 32 хүн нас барсан гэж мэдээлж байв. БНСУ-ын эрх баригчид коронавирусний халдвар хурдацтай тархаж байгаатай холбогдуулан халдварт өвчний аюулын хамгийн өндөр түгшүүр зарласан. Түүнчлэн цэцэрлэг, сургуулийн хичээлийг гуравдугаар сарын 23-нд болгож хойшлуулсан юм.


KCDC –ийн мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлуудын 320 нь Дэгү хотод, 87 нь Умард Гёнсан мужид үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ. Халдвар авсан 47 хүн эдгэрсэн бөгөөд эмнэлгээс гарсан хүний тоо 88 болсон байна. Одоогийн байдлаар 21 810 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа аж.


Нийслэл Сөүл хотод халдвар авсан нийт хүний тоо 103, Дэгүд 4326, Умард Гёнсан мужид 861, Гёнги мужид 110, Бусан хотод 92 болжээ.


Халдвар авсан хүмүүсийн 62.7 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол нас баралтын түвшин эрэгтэйчүүдийн дунд илүү өндөр /60 хувь/ байна. Нас барсан өвчтөнүүдийн дийлэнх нь буюу 13 нь 70-79 насны хүмүүс байжээ. 20-29 /30 хувь/ болон 50-59 /19.5 хувь/ насны хүмүүсийн дунд халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн байна.


 


Холбоотой мэдээ