Ухаалаг гар утас тархийг “хогийн сав” болгодог

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-09 12:57:49

МОСКВА. /РИА Новости/. Ухаалаг гар утас болон компьютерийг хэт их хэрэглэх нь тархинд хэт их ачаалал үүсгэж, сэтгэцийн өвчин тусах, сэтгэл санааны гүн хямралд ороход хүргэдэг гэж Японы эрдэмтэд үзэж байна. Энэ тухай “Nikkei Style” цахим хуудас мэдээлжээ.


Сүүлийн үед хүмүүсийн ой тогтоолт муудах явдал ихсэх болсон хэмээн “Окумура” эмнэлгийн захирал, мэдрэлийн мэс заслын эмч Аюми Окумура ярьжээ.


"Настай хүмүүс төдийгүй 30-аас 60 хүртэлх насны хүмүүст ийм эрсдэл учирч байна. Голдуу энэ насны хүмүүс компьютер, ухаалаг гар утас ашиглаж, хэт их мэдээлэл авсны улмаас тархиндаа ачаалал үүсгэж байна. Тархинд өгөх мэдээллийн хэмжээ нэмэгдэх үед тархи мэдээллийг гүйцэд боловсруулж чадалгүйгээр “хогийн сав” болон хувирч байна” хэмээн тэрбээр мөн ярьжээ. 


Үүнээс зайлсхийхийн тулд тархиа заавал амрааж, төхөөрөмжнийхөө хэрэглээг бууруулж, сайн унтах хэрэгтэйг эмч нар зөвлөж байна. Түүнээс гадна өдрийн хоол идэх үеэрээ ухаалаг гар утас, компьютер зэрэг янз бүрийн тоног төхөөрөмж ашиглахгүй байхыг зөвлөжээ. 

Холбоотой мэдээ