УДБЭТ-ын уран бүтээлчид гурван өдрийн цалингаа хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-03-09 17:09:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлт нөхцөл байдлыг даван туулахад эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн, сэтгэлийн дэм, урам хайрлаж, хандив тусламж үзүүлэхийг бүх шатны урлагийн байгууллагуудыг уриалан УДБЭТ-ын уран бүтээлчид хандивын аянд нэгдлээ.

Тус театрын уран бүтээлчид гурван өдрийн цалин 23.942.615 төгрөгийн мөнгөн хандивыг Улсын онцгой комисст гардуулав.

Энэ үеэр УДБЭТ-ын захирал, МУГЖ  Ц.Төвшинтөгс, дэлхийн олон улсыг хамран хурдацтай тархаж буй шинэ коронавируст халдвараас сэргийлэн шуурхай арга хэмжээ авч байгаа Улсын онцгой комисс болон нийт алба хаагчдад талархал илэрхийлсэн юм.


Холбоотой мэдээ