Оюутолгойн хоёр ажилтнаас сорьц авч ХӨСҮТ рүү явуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-03-10 22:07:51

Өмнөговь /МОНЦАМЭ/ "Ковид-19" халдвартай франц иргэнтэй хамт нэг онгоцоор ирсэн хоёр ажилтан Оюутолгойн уурхайд байгаа юм. Тэднийг тусгаарлаад байгаа гэдгээ тус компанийн зүгээс мэдэгдээд байгаа билээ. Энэ талаар Өмнөговь аймгийн Эрүүл мэндийг газрын дарга Ц.Өнөржаргал хэлэхдээ "Оюутолгой компани тухайн хоёр хүнээс шинжилгээний сорьц авч, Улаанбаатар хотоос онгоц дуудаж ХӨСҮТ рүү явуулсан байгаа. Оюутолгой энэхүү асуудал дээр маш шуурхай, хариуцлагатай ажиллаж байна" гэлээ. 

3 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Оюутолгойн уурхай руу орох, гарах замыг бүрэн хаасан. Өөрөөр хэлбэл, ажилчдын ээлж солих ажлыг бүрэн зогсоосон гэсэн үг юм. Франц иргэнтэй нэг онгоцоор ирсэн хоёр ажилтанг ойрын хавьтал гэж үзэхгүй байгаа аж. Учир нь тэдний суудал тухайн иргэнээс 20 орчим суудлын зайтай байсан байна. Иймд шинжилгээний хариу гартал иргэдийг тайван байхыг зөвлөлөө.  

Холбоотой мэдээ