“Сайрам Булган” компаниас 10 сая төгрөг хандивлалаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-03-11 09:30:03

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос өрнүүлж буй хандивын аянд “Сайрам булган” компани нэгдэж 10 сая төгрөг хандивлалаа.


Тус компани нь Говь-Алтай аймгийн ард иргэдийг ундны цэвэр усаар хангах “Тайшир-Алтай” төслийн гүйцэтгэгч компаниар ажиллаж байгаа юм. Ард иргэдийн эрүүл, аюулгүй байдлын төлөө хичээн ажиллаж буй Онцгой комисс, төрийн байгууллагын үйл ажиллагааг дэмжиж ийнхүү аянд нэгдэн дэмжлэг үзүүллээ. Батламжийг тус компанийн захирал Т.Хаш-Эрдэнэ Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбатад хүлээлгэн өгч ажлын амжилт хүссэн юм.


Холбоотой мэдээ