Шүүхийн шүүгч, ажилтнууд УОК-т нэг өдрийн цалингаа хандивлажээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-03-10 21:51:35

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, ажилтнууд улсын Онцгой комисст нэг өдрийн цалингаа хандивлажээ.


Тус аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн 10 шүүгч, Шүүхийн тамгын газрын 25 ажилтан сайн дурын үндсэн дээр коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх улсын Онцгой комиссын хэрэгжүүлж буй арга хэмжээнд зориулан нэг өдрийн цалин болох 2.086.000 /хоёр сая наян зургаан мянган/ төгрөгийг хандивлав.

Иргэдийн амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахад хүчин зүтгэж, халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж буй эмнэлэг, онцгой байдал, цагдаа, гааль зэрэг мэргэжлийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдад зориулан нэг өдрийн цалингаа хандивлах уриалгыг шүүгч, ажилтнууд дэмжсэн байна. 

Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд сайн дураараа нэг өдрийн цалингаа хандивлахыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад уриалсны дагуу нэгдсэн гэдгээ Говь-Алтай аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлэв.

.


Холбоотой мэдээ