Улаанбуудайн урамшуулалд 21.4 тэрбум төгрөг олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-03-11 10:32:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны ургацаас 223 мянган тонн хүнсний улаан буудай нийлүүлсэн 757 ААН, иргэнд 21.4 тэрбум төгрөгийн урамшуулал олгоод байна. 

Засгийн газраас баталсан “Мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 12 аймгийн 802 ААН, иргэн гурил үйлдвэрлэлд  247.8 мянган тонн хүнсний улаанбуудай нийлүүлжээ. Үүнд 22.9 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоос материалын бүрдүүлэлт, гурил үйлдвэрлэгчдээс авсан судалгаа, шалгалтын дүнг үндэслэн  757 ААН, иргэнд урамшуулал олгоод байгааг ХХААХҮЯ мэдээллээ.

Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ