26 гадаад иргэнийг ОХУ руу буцаажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-11 21:16:57

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн ОБГ-ын дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч дарга Г.Баатар 03 дугаар сарын 11-ний өдрийн нөхцөл байдлын мэдээллийг өглөө.

Сэлэнгэ аймагт хяналтад түр тусгаарлагдан ажиглалтад байгаа 81 иргэний биеийн байдал хэвийн байна. Алтанбулаг боомтоор 294 тээврийн хэрэгслээр 338 монгол, 18 гадаад нийт 356 зорчигч орж ирсэн. Зорчигчдын биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн асуумж авахад өвчлөл бүртгэгдсэн орноос дамжин ирсэн сэжигтэй тохиолдол илрээгүй аж. 124 тээврийн хэрэгслээр 240 монгол, 21 гадаад нийт 261 зорчигч гарсан байна. Алтанбулаг боомтоор орж, гарсан нийт зорчигчдод "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч ажиллаж байна.
Сүхбаатар боомтоор Эрхүү-Улаанбаатарын 306-р галт тэрэг 10 монгол зорчигчтой орж иржээ. Зорчигчдын биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн асуумж авахад өвчлөл бүртгэгдсэн орноос дамжин ирсэн сэжигтэй тохиолдол илрээгүй байна. 3 дугаар сарын 09-ний өдрийн 306 дугаар галт тэргээр орж ирсэн 26 гадаад иргэнийг Сүхбаатар-Эрхүү чиглэлийн 305 дугаар галт тэргээр 3 дугаар сарын 10-ны орой ОХУ руу буцаажээ. Харин нэг монгол иргэнийг Дархан-Уул аймгийн Онцгой комисст шилжүүлэн өгсөн байна.



Холбоотой мэдээ