Шуурхай штабын жижүүр постуудад түлээ, нүүрс хүргэж өгчээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-03-13 19:35:23

Увс /МОНЦАМЭ/. Тэс сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчдийн зүгээс сумынхаа гурван пост дээр 24 цагаар ажиллаж байгаа төрийн албан хаагчиддаа өнөөдөр халуун аарц, цай, хоолоор үйлчилсэн байна. 

Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эргүүлд ажиллаж буй төрийн албан хаагчдаа дэмжиж, хамтран ажилласан сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчдэд сумын Онцгой комисс, ЗДТГ-ын хамт олон баярлаж талархсанаа илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсчээ. Мөн энэ үеэр сумын Шуурхай штабын жижүүрүүд постууддаа түлээ нүүрс хүргэж өгсөн байна.

Тэс сумын Онцгой комиссоос сум руу орж гарах гурван чиглэлд тус тусад нь гэр барьж, төрийн албан хаагчдыг 24 цагаар ээлжлэн ажиллуулж байна. 

Холбоотой мэдээ