Трампын өргөөнд зочилсон хоёр дахь хүн коронавирусний халдвар авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-03-14 12:08:44

ВАШИНГТОН. /TASS/. Флорида муж улс дахь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувийн эдлэн болох Мар-а-Лагод гуравдугаар сарын 8-нд зочилсон хоёр дахь хүнээс коронавирусний халдвар илэрсэн гэж АР агентлаг Бүгд Найрамдах намын нэрээ нууцалсан гишүүний мэдээллээс иш татан уламжилжээ.


Эх сурвалжийн мэдээлснээр, халдвар авсан хүн Трампын хувийн харшид болсон хөрөнгө босгох арга хэмжээнд оролцжээ. АР агентлаг халдвар авсан зочин хэн болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.


АНУ-ын Майами хотоос өнгөрөгч лхагва гаргийн орой буцаж ирсэн Бразилын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан тус улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Фабио Вайингартен коронавирусний халдвар авсан тухай хэвлэлүүд өмнө нь мэдээлсэн. Тэрбээр мөн Мар-а-Лагод зочилжээ. Вайингартен АНУ-ын Ерөнхийлөгчийн хажууд байсан бөгөөд түүнтэй харьцсан гэж мөн мэдээлж байв. Үүнээс гадна, тэрбээр өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Трамп болон АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенстэй зэрэгцэн зогсож буй зургаа “Instagram” хуудсандаа тавьсан байна. Фабио Вайингартенийг тусгаарласан бөгөөд харин энэ сарын 21-нд 65 нас хүрэх Болсонаругаас гадна Бразилын Батлан хамгаалах, Улсын аюулгүй байдал болон Эрчим хүчний сайд коронавирусний шинжилгээ өгчээ. Эдгээр нь АНУ-д очсон төлөөлөгчдийн багийн бүрэлдэхүүнд орсон хүмүүс аж. Шинжилгээний хариугаар Болсонаруд коронвирус илрээгүй байна.


Холбоотой мэдээ