Нью-Йоркт дунд сургуулиуд, шөнийн цэнгээний газруудыг хаана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-16 13:21:05

НЬЮ-ЙОРК. /TASS/. Коронавирусээр үүсгэгдсэн өвчний тархалттай холбоотойгоор сургуулиуд, шөнийн цэнгээний газрууд, кинотеатр, концертын танхимуудыг түр хугацаагаар хаах тухай захирамжид Нью-Йорк хотын дарга Билл де Блазио гарын үсэг зуржээ. Энэ шийдвэр 3 дугаар сарын 17-ноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх аж.


"Дунд сургуулиудын сургалтыг бид гуравдугаар сарын 23-наас цахим хэлбэрээр алсын зайнаас явуулахыг зорьж байгаа. Сурагч хүүхдүүдэд туслахын тулд бид чадах бүхнээ хийнэ” хэмээн тэрбээр шийдвэртэй холбогдуулан мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ