ЭМГ-т 300 ширхэг коронавирусийг илрүүлэх түргэвчилсэн оношлуур хандивлалаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-03-16 21:44:09

Говь-Алтай /МОНЦАМЭ/. "Төрөлх-Алтай" ТББ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газарт 300 ширхэг коронавирусийг илрүүлэх түргэвчилсэн оношлуур хандивлалаа


 

Тодруулбал, коронавирусний халдварын болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах талаар шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа Говь- Алтай аймгийн ЭМГ-ын эмнэлгийн тусламж үйлчилгээний гамшгийн нөөцөд таван сая төгрөгийн үнэ бүхий түргэвчилсэн оношлуур хандивлажээ. Гуравдугаар сарын 13-ны өдөр тус оношлуурыг “Төрөлх-Алтай” ТББ-ын төлөөллүүд ЭМГ-ын дарга Ц.Туяад гардууллаа. 


“Төрөлх-Алтай" ТББ-ын тэргүүн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн санаачилгаар 2019 оноос Говь-Алтай аймгийн боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулт хийж байгаа ажээ.


Холбоотой мэдээ