Венесуэлийн бүх мужид хөл хорио тогтооно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-03-17 16:29:19

КАРАКАС. /Xinhua/. Венесуэлд шинэ коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах үүднээс улс даяар хөл хорио тогтооно гэж тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро даваа гаргийн орой мэдэгджээ.


“Улс даяар тогтоох хөл хорио орон нутгийн цагаар мягмар гаргийн өглөөнөөс эхэлнэ” гэж Н.Мадуро мэдэгдээд, “COVID-19” халдварын тархалтыг зогсоохын тулд энэхүү арга хэмжээг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай гэж хэлсэн байна.


Венесуэлд даваа гарагт коронавирусний халдварын 16 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 33 болжээ. Тус улсын долоон мужид өнгөрсөн ням гаргаас хэсэгчилсэн хөл хорио тогтоосон бөгөөд уг арга хэмжээг амжилттай болсон гэж Н.Мадуро үзжээ. 

Холбоотой мэдээ