Аймгийн төвийн ундны усанд шинжилгээ хийж байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-03-17 20:47:58

Увс /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн төвийн ундны ус түгээдэг худгуудаас дээж авч шинжилж байна.

Тодруулбал, аймгийн МХГ-аас “Чандмань-Увс компанийн ундны ус түгээдэг худгуудын уснаас дээж авч, лабораторид шинжилж, стандартын шаардлага хангаж буй эсэхэд дүгнэлт гарган ажиллаж байгаа аж. Мѳн аймгийн төвийн худгуудын эрүүл ахуйн нѳхцѳлд хяналт тавьж, ѳдѳр тутмын цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хийх талаар хариуцсан байгууллагад нь заавар зөвлөмж ѳгч ажилласан байна.

Өнгөрсөн намар аймгийн төвийн ихэнх ундны усны худгуудад ухаалаг төхөөрөмж суурилуулсан бөгөөд ард иргэд дуртай цагтаа цахим карт уншуулан ус авах нөхцөл боломжийг хангасан юм. Энэхүү төхөөрөмжийг зарим сумын төвд ч мөн суурилуулсан байна. 

Холбоотой мэдээ