Туркэд төгсөгчдийн нийгэмлэгээс сурагчдад зориулан сургалт явуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛТуркийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс Ататуркийн нэрэмжит Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн сурагчдад цуврал сургалт зохион байгуулж эхэлжээ.
Хичээлийн бус цагаар эцэг эхчүүд, хүүхдүүдэд зориулсан сургалтаар хүүхдийн эрүүл мэнд, зам тээврийн ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх, гар утасны зохистой хэрэглээ, багш-эцэг эхийн хамтын ажиллагаа зэрэг сэдвээр сургуулийн багш нар лекц уншиж байгаа аж.
Өчигдөр болсон хоёр дахь сургалтыг тус сургуулийн эмч Х.Оюунжаргал, багш Д.Дуламсүрэн нар хөтлөн явуулж, 11-12 дугаар ангийн, 253 сурагч охидод эрүүл ахуй, нөхөн үржихүй сэдвээр хичээл заажээ. Харин маргааш тус сургуулийн хөвгүүдэд зориулан гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх гэсэн сэдэвт сургалт болох юм байна.
Н.Туяа