Үенч сум хамгийн их цастай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын эхний 10 хоногийн цаг агаарын тойм мэдээгээр Ховд аймгийн нийт нутгаар агаарын дундаж температур 3-8 градус хүйтэн байв.
Агаарт хамгийн их
температур өдөртөө нийт нутгаар 4-10 градус дулаан байсан. Харин шөнөдөө
хамгийн бага температур 13-26 градус хүйтэн байжээ.
Энэ сард нийт 21.8 мм цас
орсон. Тодруулбал, Ховд суманд 6.7, Дуут суманд 5.8, Жаргалант суманд 4.2,
бусад сумын нутгаар 0.0-1.8 мм хур тунадас орсон. Харин
Эрдэнэбүрэн, Мянгад, Дөргөн, Мөст суманд цас ороогүй аж.
Одоогийн байдлаар Үенч
сум хамгийн их цастай буюу
цасны
дундаж зузаан 2 см байна. Харин бусад 10 гаруй суманд цас хайлсан, өндөр
уулсаар цоохор цастай байна.
Нийт нутгаар харьцангуй
дулаарч байна гэж Ховд аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.