Сэлэнгэ, Дархан-Уул аймгууд ачааллаа даахгүй байдалд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-19 14:11:57

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ОБГ-ын дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч дарга Г.Баатар 3 дугаар сарын 19-ний өдрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. Сүүлийн гурав хоногт нийт 148 иргэнийг тусгаарлах болон ажиглах байранд хүлээн авчээ.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт сэжигтэй тохиолдлын таван иргэнийг тусгаарлаж шинжилгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргүүлжээ. Тусгаарлах байранд байгаа иргэдээс янз бүрийн шаардлага гаргаж байна. Улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байхад эсэргүүцэл илэрхийлсэн, янз бүрийн тусгай хангамж нэхсэн иргэдийг холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцохыг онцгойлон анхааруулж байна. Хойд хилээр орж ирж байгаа иргэдийн цуваа тасрахгүй байгаа юм. Иймээс ирж буй эдгээр иргэдийн заримыг бусад аймагт шилжүүлэх асуудлыг аймгийн Онцгой комиссоос Улсын Онцгой комисст санал тавьж байгаа аж. Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудын хувьд ачааллаа даахгүй, эдийн засгийн томоохон хүндрэл учраад байгаа ажээ. 

Холбоотой мэдээ