Дорноговийн эрчүүдийн 13.5 хувь нь дээд боловсролтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-03-19 15:29:17

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Статистикийн хэлтсийн мэдээллээс үзэхэд тус аймгийн хүн амын 35 мянга нь эрэгтэйчүүд байна.

Тэдний 62.9 нь аймгийн төв, тосгонд аж төрдөг бол 37.1 хувь нь сумын төв, хөдөөд амьдардаг байна. Харин эрэгтэйчүүдийн ердөө 13.5 хувь нь дээд боловсролтой бол 0.9 хувь нь өрх толгойлсон эрчүүд аж. Харин эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67 бол тэд дунджаар 27 насандаа гэрлэдэг аж.  

Холбоотой мэдээ