Газар хөдлөлтийн чичирхийлэл сумдад хүчтэй мэдрэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Тонхил сумаас зүүн урд зүгт 30 км зайд гуравдугаар сарын 20-ны өдрийн 11:03:11 цагт 5.8 магнитудын газар хөдлөлт болжээ.
Энэ нь Ховд аймгийн нутаг дэвсгэрт нөлөөлсөн.
Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн Жаргалант суманд 3-4, Цэцэг, Мөст, Алтай, Үенч, Булган, Дарви суманд
5-6 баллын газар хөдөлсөн байна.
Ховдын цагаар 10:04
минутын үед иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдэв.
Газар хөдлөлтийн бусад бүс, чичирхийллийн хэмжээг нарийвчлан тогтоохоор Одон орон геофизикийн Ховд салбарын мэргэжилтнүүд ажиллаж байна.