Тусгаарласан таван иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-03-20 13:26:38

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг дагаж мөрдөн, хувийн сахилга бат хариуцлагыг өндөржүүлснээр энэхүү аюулт өвчний халдвараас сэргийлж чадна хэмээн Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос уриалж байна.

Сэлэнгэ аймгийн ОБГ-ын дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч дарга Г.Баатар энэ өдрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.

Өнөөдрийн байдлаар тус аймагт 196 иргэн ажиглалтад тусгаарлагдаад байна. Үүнээс таван иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт шилжүүлж шинжилгээ авч, Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргүүлсэн. Эдгээр иргэдийн бүх хариу “сөрөг” гарсан таатай мэдээ ирлээ. Тусгаарлан ажиглалтад байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор зургаан цэгт Цагдаа, Онцгой, Эрүүл мэндийн газар, Хилийн цэргийн анги байгууллагын алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж, иргэдэд заавар зөвлөмж, гарын авлага тараан ажллаж байна.

Холбоотой мэдээ