Гадаадад зорчих оросын иргэдийн эрхийг хязгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-09-23 18:19:34

ОХУ-ын Гадаад хэргийн яам “ОХУ-аас гарах болон ОХУ-д  орох журмын тухай" холбооны хуулинд  өөрчлөлт оруулахаар бэлтгээд байна. Энэ тухай оросын “Коммерсант” сонин өнөөдрийн дугаартаа өгүүлжээ.

Үүгээр Оросын иргэдийг гадаад орнуудад зорчих эрхийг хязгаарлах журманд өөрчлөлт оруулах юм.  Хуулийн төсөлд улсын онц чухал болон маш нууцын зэрэглэлийн  мэдээлэлтэй холбоотой ажил эрхэлдэг оросын иргэдийг   хөдөлмөрийн гэрээнд заасан хугацааг  харгалзан  Оросын хилээр  гарахыг  түр хугацаагаар хориглохыг  хуульчлах  гэнэ.

Ерөнхий   журамд  тухайн  иргэн эл мэдээлэлтэй   танилцсан хамгийн сүүлийн өдрөөс   эхлээд 5 жилээс илүүгүй хугацаатай суурин байхаар заажээ.  Гэхдээ   хугацааг  /10 хүртэл жилээс  хэтрэхгүйгээр заасан байдаг/ байгууллага хоорондын комиссын тухайн мэдээллүүд    улсын нууцтай  холбоотой эсэх талаар гаргасан  дүгнэлтээс  хамаарч  сунгаж болзошгүй аж.  2004 оноос өмнө комиссыг Засгийн газар  бүрдүүлэх боломжтой байжээ.  Харин одоо гүйцэтгэх засаглалыг бүрдүүлэх холбооны  зохицуулагч  болон зөвлөлдөх агентлагуудыг  байгуулах  журмын дагуу  байгуулах юм байна. Түүнчлэн иргэний улсын хилээр   гарах эрхийг хязгаарласан   юм уу,  аль эсвэл  иргэний хилийн чанд руу зорчих боломжийг   хязгаарлах хугацааг сунгах тухай  журмыг хуулинд  тусгаагүй аж.    

Ингэхдээ “Улсын нууцын” тухай хуулийн   хэрэгжилтийг   Засгийн газар  хариуцах учраас  ГХЯ хилээр гарах журмыг хязгаарлах болон  заасан  ангиллуудын  паспортуудыг хадгалах тухай журмын асуудлаар   бүрэн  эрх   олгож өгөхийг   санал болгоод  байгаа  тухай  Оросын ГХЯ-ны Хэвлэл, мэдээллийн газраас тайлбар хийсэн байна.  Одоогийн  хуулиар паспортууд нь  “түр хязгаарлалтын хугацаа дуусахаас өмнө“ тэдгээрийг олгосон төрийн байгууллагуудад  хадгалагдах ёстой гэнэ.  Өнгөрсөн 6-р сард   Оросын ГХЯ –ны энэхүү нэмэлт өөрчлөлтүүдийг олон нийтээр  хэлэлцүүлжээ. Гэтэл Засгийн газар одоо  болтол  үүнийг   батлаагүй, Төрийн думд өргөн бариагүй байгаа тухай  дээрх сонинд уламжилжээ.

Москва хот. А.Огторгуймаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд