Хятадад халдвар авсан хүмүүсийн 90 орчим хувь нь эдгэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-03-23 12:36:09

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-д коронавирусний халдварын тархалт өдрөөс өдөрт хумигдаж байгаа бөгөөд халдвар авсан нийт хүний 90 орчим хувь нь эдгэрсэн бол одоогийн байдлаар 5120 хүн эмчлүүлж байна гэж тус улсын Эрүүл мэндийн хороо мэдээлжээ.


Хамгийн сүүлийн мэдээллээр, эх газрын Хятадад халдвар авсан нийт хүний тоо 81 093-т хүрч, үүнээс эдгэрсэн тохиолдлын тоо 72 703 болсон нь халдвар авсан нийт хүний 89.65 хувийг эзэлж байна.


Халдвар тархсанаас хойш Хубэй мужаас гадна 13 293 хүн халдвар авснаас 117 нь нас барсан ба нас баралтын түвшин 0.88 хувьтай байна. Харин Хубэй мужид халдварын 67 800 тохиолдол бүртгэгдэж, 3153 хүн нас барж, нас баралтын түвшин 4.65 хувьтай байна. Халдварын голомт болох тус мужийн Ухань хотод нас баралтын түвшин 5 хувьтай гарчээ. Халдвар тархсанаас хойш Хятадад нийтдээ 3270 хүн нас барсан байна.



Холбоотой мэдээ