Цасан шуурганаар малтайгаа уруудсан иргэдийг эсэн мэнд олжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Бугат
сумын тавдугаар багийн нутаг дэвсгэр болох “Ангаалах” хэмээх газар 22 настай,
эрэгтэй иргэн Ж, 14 настай, эрэгтэй иргэн С нар энэ сарын 23-ны 21:30 цагийн үед малдаа
яваад сураггүй болжээ.
Тус газар нь аймгийн төвөөс зүүн хойд зүгт 40 км,
сумын төвөөс урд зүгт 40 км-д оршдог. Мөн тухайн үед цасан шуурга шуурга шуурч,
харагдах орчин 3 метрээс цаашаа хязгаарлагдаж байжээ.
Иргэд сураггүй болсон тухай мэдээллийг гэр бүлийн
хүмүүс аймгийн Онцгой байдлын газарт тухайн өдрийн 23:12 цагт өгсөн байна. Дуудлагын
дагуу тус газрын Гал түймэр унтраах,
аврах 31 дүгээр ангийн таван алба хаагч, Бугат сумын мэргэжлийн ангийн тав, ар
гэрийн хоёр иргэн шөнийн 02:10 цагаас эрэн хайх ажиллагаа явуулжээ.
Эрэн хайх ажиллагааны үр дүнд цасан шуурганаар
малтайгаа уруудсан иргэдийг уулын цаанаас өнөөдөр өглөө 06:30 цагийн орчимд эсэн мэнд олсон байна.