Улаанбурхан өвчний тохиолдол 7 хоногт 35-аар нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймагт Улаанбурхан өвчний тархалт нэмэгдсээр байна. 2016 оны 4 сарын 18-наас 4 сарын 25-ны байдлаар улаанбурхан өвчний тохиолдол 35-аар нэмэгдэж аймгийн хэмжээнд 93 болж өсчээ.
Үүнээс Баруун-Урт суманд 42, Мөнххаан суманд 34, Түвшинширээ суманд 12, Наран, Онгон, Уулбаян сумдад сумдад 1, Эрдэнэцагаан суманд 2 тохиолдол илэрчээ.
Өвчлөгсдийг насны байдлаар авч үзвэл 0-1 насны 23, 2-5 насны 4, 6-1 насны 8, 11-17 насны 17, 18-24 насны 11, 25-35 насны 27, 35-аас дээш насны 5 хүн өвчилсөн байна. Цаашид дахин нэмэгдэх хандлагатай байгааг аймгийн Эрүүл мэндийн газраас анхаарууллаа.
Иймд 1 хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндэд хийх үзлэг, хяналтыг энэ оны 7 сарын 1 хүртэл эцэг эхийн дуудлагын дагуу гэрээ хийж, бүх шатлалын эмнэлгүүд товлолын дархлаажуулалтыг 7 хоног бүрийн Бямба гарагт хийхээр болжээ.
Т. Одончимэг