Нийтийн эзэмшлийн гудамж талбайг халдваргүйжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-27 11:00:01

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гаргасан улс даяар халдваргүйжүүлэлт хийх шийдвэрийн хэрэгжилтийг хангаж Өлгий хотод 32130 квм талбайд ариутгал хийлээ.

Уг ажлыг аймгийн Онцгой байдлын газар хариуцан зохион байгуулсан бөгөөд Өлгий хотын төв талбай, нийтийн эзэмшлийн гудамж, талбайнуудыг хамруулжээ.

Халдваргүйжүүлэлтэд 0,03 хувийн жавелины уусмалыг ашигласан байна.   

Холбоотой мэдээ