Төрийн алба хаагчид архидан согтуурвал хатуу хариуцлага тооцно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-03-28 19:04:45

Дорнод /МОНЦАМЭ/. Төрийн алба хаагчид томилолтоор ажиллах болон бусад үед архидан согтуурвал хатуу хариуцлага тооцно гэж аймгийн Онцгой комиссын хурал дээр анхаарууллаа. 

Энэ сарын наймны өдөр Дорнод аймгийн нутгаар ОХУ-тай хиллэдэг Ульхан боомтын ажилтнууд УОК-оос гаргасан баяр ёслол тэмдэглэхийг хориглох шийдвэрийг зөрчиж, архидан согтуурсан үедээ хоорондоо муудалцаж, Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм. 

Онцгой комиссоос хол хорионы үед тогтоол шийдвэрийг биелүүлээгүй Гаалийн газрын болон МХГ-ын улсын байцаагч, Хил хамгаалах байгууллагын алба хаагч, Гадаадын иргэн харьяатын ажилтан нарт тухайн байгууллагын удирдлагууд арга хэмжээ тооцож, эргэж мэдэгдэхийг үүрэгдэв.

Түүнчлэн ахуйн хүрээн дэх архидалт төдийлөн буурахгүй байгааг ч Цагдаагийг газраас анхааруулсаар байгаа. Ард иргэдийг энэхүү онцгой нөхцөл байдлын үед дэг журамтай, ухамсартай байхыг уриалж байна. Ахуйн архидалт 30-40 насныхан дунд их байгаа аж.   

Холбоотой мэдээ