Мал төллөлт 32 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-03-28 00:05:26

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 26-ны байдлаар аймгийн хэмжээнд 459764 эх мал төллөөд байна. Энэ онд нийтдээ 1.4 сая гаруй хээлтэгч төллөхөөс одоогийн байдлаар ийнхүү 32 хувь нь төллөөд байгаа аж. Тодруулбал, аймгийн хэмжээнд ингэ 1095, гүү 288, үнээ 4381, хонь 222215, ямаа 231775 толгой төллөжээ. Бойжиж буй төлийн хувьд ботго 1093, унага 287, тугал 4362, хурга 221270, ишиг 230163 буюу нийтдээ 457175 төл мал бойжиж байна.

Гарсан төлийн 0.6 хувь нь буюу 2803 толгой төл мал хорогджээ.

Аймгийн хэмжээнд нийт малын 0,1 хувь буюу 4529 толгой мал зүй бусаар хорогдоод байна. Хорогдсон малын 3 хувь буюу 140 нь хээлтүүлэгч мал аж. Үүнд, азарга 4, бух 4, хуц 62, ухна 70 хорогдсон байна.

Энэ сарын 23-24-нд шилжих шөнө аймгийн нийт нутгаар их хэмжээний цас орж хүйтэрсний улмаас мал төллөлт удааширч, төлийн болон малын зүй бус хорогдол бага хэмжээгээр нэмэгджээ.

 

Холбоотой мэдээ