Умард Македон НАТО-гийн эвсэлд оржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /TASS/. Умард Македон НАТО буюу Умард Атлантын гэрээний
байгууллагын 30 дахь гишүүн болжээ. Даваа гарагт Умард Македоны далбааг
НАТО-гийн Брюссель дахь төв байранд мандуулах аж.
“Умард Македон НАТО-д элсэн орж
байгаа нь Засгийн газар хийгээд ард иргэдийн олон жилийн хүчин чармайлтын үр
дүн юм. Умард Македон НАТО-гийн гишүүн болсноор бүх бүс нутагт илүү нэгдэл
нягтралыг бий болгох, худалдаа, аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангахад
нэмэр болох юм. НАТО-гийн өндөр стандартад нийцэхийн тулд зайлшгүй хийх
шинэчлэлийг явуулах, хариуцлага хүлээж, гишүүнчлэлийг давуу талыг ашиглахыг
хүсэж байгаа улс орон бүрт НАТО-гийн үүд хаалга нээлттэй” хэмээн АНУ-ын Төрийн
нарийн бичгийн дарга Майкл Помпеогийн захидалд дурджээ.
Холбоотой мэдээ

ГОВЬ-АЛТАЙ: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн “Хурдан” клубыг байгуулна
9 цаг

СЭЛЭНГЭ: Хиагт хотын ерөнхий боловсролын сургуульд бага ангийн сурагчдыг суралцуулахаар боллоо
9 цаг

СЭЛЭНГЭ: БНСУ-тай аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллана
10 цаг