Малын сэг зэм устгах ажил үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-03-30 15:21:25

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд малын сэг зэм устгалын ажил  үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 11 сумын 18481 малын сэг зэм устгаж 11645 метр кв талбайг ариутгасан гэдгийг Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын мэргэжилтэн Н.Цэнгэлзүсэм мэдээллээ. 

Сэг зэм устгал Тариалан, Их-Уул, Түнэл, Тосонцэнгэл, Төмөрбулаг суманд үргэлжилж байна. Харин цас их орсны улмаас хайлаагүй байгаа Жаргалант, Цэцэрлэг,  Шинэ-Идэр зэрэг суманд устгал хараахан эхлээгүй байна. Тус аймгийн хэмжээнд 23 сум 1 тосгоны 150 гаруй мянган  толгой мал хорогдсон бөгөөд үүний дотор Жаргалант сум хамгийн их 40,8 мянга,  Галт суманд 25,6 мянга, Цэцэрлэг суманд 19,2 мянга,  Шинэ-Идэр суманд 23,3 мянган толгой мал хорогдоод байгаа ажээ.

 

 

 

 

Холбоотой мэдээ