Хэнтий аймаг бүх сумаа шилэн кабельд холбоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг бүх сумаа шилэн кабельд холбох ажлыг “Мэдээлэл Холбоо Сүлжээ” ТӨК-ийн Хэнтий аймаг дахь газрын хамт олноор гүйцэтгүүлж байна.
Тодруулбал, Чингис хотын гурван байршилд утасгүй интернэтийн сүлжээг байгуулж, “Шинэ Өндөрхаан” хорооллын гадна холбоожуулалтын ажлыг ОНХС-гийн 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж ашиглалтад оруулжээ.
Мөн 2019 онд
“Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК 320 сая төгрөгийн хөрөнгөөр Дадал сум хүртэл 64
км дамжуулах байгууламжийг барих ажлыг хийж гүйцэтгэснээр Хэнтий аймгийн 18
сум, Бэрх тосгон шилэн кабельд бүрэн холбогдоод байна.
Харин
2020 онд Өлзийт тосгоныг шилэн кабельд холбох зардал шийдэгдэж буйг Монгол
Улсын Ерөнхий сайдын ажлын албанаас мэдээлсэн юм.

