“Кармен” дуурь амралтын өдрүүдэд УДБЭТ-ын тайзнаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-04-29 16:48:05

УДБЭТ-ын уран бүтээлчид Ж.Бизе "Кармен" дуурийг энэ амралтын өдрүүдэд буюу маргааш болон ирэх сарын 01-нд тайзнаа тоглоно.

Дөрвөн бүлэг дөрвөн үзэгдэлт эл дуурийн үйл явдал 1820-иод оны Севиль хот орчимд өрнөх бөгөөд эрх чөлөөтэй цыган бүсгүйн хувь тавилан, зан араншин, дотоод ертөнцийн эрч хүчийг илэрхийлдэг.

Энэ удаагийн тоглолтод офицер, цэрэг, цыган эмэгтэй, залуучууд, тамхины үйлдвэрийн ажилчин, бухтай тулалдагч нарын дүрд УДБЭТ-ын найрал дуучин, балетын жүжигчин, СУИС-ийн оюутнууд, ХБК-ийн сурагчид оролцож Симфони найрал хөгжим хөгжимдөнө.

Тасалбарыг УДБЭТ-ын касс болон www.ticket.mn-р худалдаалж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ