Бичил тэтгэлэг олгох төслийн сонгон шалгаруулалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-31 09:01:57

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. "Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд бичил тэтгэлэг олгох төслийн сонгон шалгаруулалт зарлагдаж байна.

Энэхүү төсөл нь хамтарсан баг, нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байранд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээлэхэд чиглэгдэх аж. Мөн олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор олгогдох ажээ. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 56 хамтарсан баг үйл ажиллагаа явуулдаг байна. Иймээс эдгээр багуудыг дээрх төсөлд идэвхтэй оролцохыг Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас уриаллаа.  

Холбоотой мэдээ