Согтууруулах ундаа борлуулахыг хориглов

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-04-01 10:58:36

Ховд /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын захирамжаар баар, зоогийн газар, караоке, худалдааний төв, хүнсний дэлгүүрт архи согтууруулах ундаа борлуулах, түүгээр үйлчлэхийг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл хориглосон шийдвэр гаргажээ.

Үүнтэй холбогдуулан Цагдаагийн газраас холбогдох байгууллагуудтай хамтран хяналт шалгалтын ажил тогтмол зохион байгуулж, хуваарийн дагуу эргүүл хийнэ. Иймд худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэд хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхаарууллаа.

                           

Холбоотой мэдээ