“Шинэ суваг” ТВ-ийн 20 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-04-01 16:01:14

Дорнод /МОНЦАМЭ/. “Шинэ суваг” ТВ-ийн 20 жилийн ой өнөөдөр тохиож байна. 2000 оны дөрөвдүгээр сарын нэгэнд анхны эфирээ цацаж байсан тус телевиз тухайн үедээ аймагтаа төдийгүй орон нутагт анхдагч нь байсан юм.

Хөдөөд бүү хэл төвийн телевизэд ч эмэгтэй зураглаач ховор, энэ мэргэжлийг зөвхөн эр хүний ажил гэж ойлгодог байсан үе гэхэд болно. Анхнаасаа л өөрөө зургаа авч, монтажилж, мэдээгээ бичиж, нэвтрүүлгээ бэлтгэж ирсэн тэрээр өнөөдөр ч шаардлагатай үед энэ ажлаа “амжуулсаар” явна. “Шинэ суваг” ТВ-ийн захирал С.Дэлгэр: “Хөнжил, гудсаа телевизийн байрандаа авчраад хонуут өнжүүт ажиллах үе ч байсан. Шавилхан хоёр бүсгүй энэ их ажлыг нугалдаг хэрэг үү гэж төвийнхөн ирээд гайхаж ч байлаа. Энэ хугацаанд хамт байсан үзэгчиддээ талархдаг” гэсэн юм.

Тус телевиз саяхнаас цахимд шилжиж, видео сайт болон өргөжжээ. Үүний зэрэгцээ нийгмийн сайн сайхны төлөөх тусламжийн томоохон аянууд, “Хүүхдийн цаг” редакцийнхаа дэргэд урлагт сонирхолтой багачуудын авьяасыг хөгжүүлэх чиглэлд анхаарч, ирээдүйн уран бүтээлчдийг бэлдэх гэхчлэн тус хамт олон амжилт ололт арвинтайгаар хорин жилтэйгээ золгож байна.

Холбоотой мэдээ