Аймгийн Онцгой комисст иргэд, байгууллагууд хандив өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-04-02 10:08:45

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулдаг MCS total Дистрибюшин ХХК-ийн хамт олноос өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа алба хаагчдад зориулан 1.098.000 төгрөгийн шатахуун авах эрхийн бичгийг аймгийн Онцгой комисст гардуулан өглөө. 

Мөн Өвөрхангай аймгийн Шүүхээс 830 мянган төгрөг, "ЧУСАН" ХХК-иас 500 мянган төгрөг, Сант сумын Нутгийн зөвлөлийн дарга Б.Тулгат халуун хэмжигч 1, шүүлтүүртэй 3M ком амны хаалт 10 ширхэг, Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооноос 10 литр спирт, ионжуулсан ариутгагч ус 30 ширхэг, амны хаалт 100 ширхэг, аймгийн Татварын хэлтсийн хамт олон гар ариутгагч 10 литр, ионжуулсан ариутгагч ус 50 ширхэг, нэг удаагийн бээлий 10 хайрцаг, 330 мл спирт 30 ширхэгийг аймгийн Онцгой комисст хандивлаад байна.

Дэлхий нийтийг түгшээж байгаа коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд ард иргэд идэвхтэй оролцож, дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад аймгийн Онцгой комиссоос талархал илэрхийлэв.

 

Холбоотой мэдээ