ОХУ-д коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 24 боллоо

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-04-01 16:16:06

МОСКВА. /TASS/. ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдвар авсны улмаас долоон хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 24 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.


ОХУ-д коронавирусний халдвар авсан нийт хүний тоо нэг хоногийн дотор 2337-гоос 2777 болж нэмэгдсэн бол 69 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 190 болсон байна.


Халдварын шинэ тохиолдлууд Оросын 35 бүс нутагт илэрчээ. Коронавирусний халдвар бүртгэгдсэн бүс нутгийн тоо 73-аас 75 болж нэмэгдсэн байна. Нийслэл Москва хотод бүртгэгдсэн тохиолдлын тоо нэг хоногийн дотор 267-гоор нэмэгдэж, 1800 давжээ. ОХУ-д өдөрт коронавирусний 36 мянган шинжилгээг 95 лабораторид хийж байна. 

Холбоотой мэдээ