Хан-Уул дүүргийнхэн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд үр дүнтэй ажиллажээ

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2020-04-02 10:33:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн баг, хамт олон Улаанбаатар хотоо утаагүй байлгахын төлөө агаарын бохирдлыг бууруулах ажилд нийслэлийнхнээ манлайлан ажиллажээ.


Тус дүүргийн удирдах ажилтнууд болон уг ажлыг гардан ажилласан баг хамт олон нийслэл хотоо утаагүй байлгахын төлөө Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн агаарын бохирдлыг бууруулах үндсэн ажлаас гадна Шуурхай штаб, сайжруулсан шахмал түлш савлах, айл өрхөд түлш хандивлах, зуух яндан засварлах аяныг үр дүнтэй хэрэгжүүлжээ.



Мөн түлшний шинэ агуулах ашиглалтад оруулах, түүхий нүүрс худалдан авах зэргээр олон ажлыг шинээр санаачилсан юм. Хан-Уул - “Эко дүүрэг”-ийн удирдлагууд уг ажлуудыг хэрэгжүүлэхдээ иргэд, хамт олны оролцоог ханган ажиллахыг чухалчилсан байна. 







Холбоотой мэдээ