Таван өрхөд гэр олголоо

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-04-02 10:27:28

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Л.Ганболд Улсын болон аймгийн Онцгой комисс, сумын Засаг даргын шийдвэрийн дагуу 5 өрхөд гэр олголоо.

Аймгийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг орон нутагт ажиллах үеэр Тосонцэнгэл, Төмөрбулаг, Шинэ-Идэр, Цагаан-Уул, Баянзүрх зэрэг сумын зорилтот бүлгийн иргэдэд гэрийг гардуулан өглөө. Тухайн иргэд нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, олон хүүхэдтэй өрх толгойлсон эхчүүд, байгалийн давагдашгүй хүчинд орон гэргүй болсон зэрэг төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа учраас Улсын онцгой комиссоос ийнхүү орон гэрийг олгож байгаа ажээ. Ийнхүү 5 өрх гэр бүл төр засгийн дэмжлэгээр өөрийн гэсэн орох оронтой болж байгаадаа талархаж буйгаа илэрхийлж байлаа.

 

 

Холбоотой мэдээ